
Air Spencer -ийн алдартай үнэрүүд
Share
Air Spencer брэнд нь Японы алдартай машины үнэртүүлэгчийн нэг бөгөөд түүний өвөрмөц, сэтгэл татам үнэрийг олон хүн биширдэг. Air Spencer-ийн Squash төрлийн үнэрүүд нь анх мэдрэгдэхэд л сэрүүн, тансаг мэдрэмжээр эхэлдэг. Шинэхэн шахсан жүрж, лаймын тод үнэрүүд хосолж, зөөлөн чихэрлэг бөгөөд хийжүүлсэн ундааны сэтгэл сэргэм амтыг санагдуулам гайхалтай үнэртдэг. Машин дотор үнэр нь зуны халуун өдөр уусан сэнгэнэсэн ундаа шиг тухтай, сэргэг уур амьсгалаар дүүргэнэ. Зарим төрлийн үнэрний гүнд нь цэцэгсийн зөөлөн үнэр мэдрэгдэж, ванилийн хөнгөн үнэр тодордог. Эдгээр нь тансаг байдлыг илүү мэдрүүлж, сэтгэлд удаан хоногших увидастай. Air Spencer-ийн Squash -ууд ихэвчлэн цитрус, чихэрлэг байдал, хийжүүлсэн ундаа мэт сэргэг, сэнгэнэсэн мэдрэмжийг хослуулсан байдгаараа алдартай.