A204 Whity Musk R90
A204 Whity Musk R90
Очиж авах боломжтой эсэхийг ачаалж чадсангүй
Whity Musk үнэр нь цэвэр, зөөлөн бөгөөд тансаг мэдрэмж төрүүлдэг онцгой үнэр юм. Энэ нь цагаан цэцэгсийн тунгалаг, сэргэг ноотыг заарын дулаан, гүн суурьтай хослуулсан бөгөөд бага зэргийн чихэрлэг, ногоон өнгө аясыг агуулдаг. Whity Musk нь заарын цэвэр, зөөлөн шинж чанарыг тодотгож, хөнгөн бөгөөд сэтгэл татам уур амьсгалыг бий болгодог. Энэ нь хэт хүчтэй биш, харин тэнцвэртэй бөгөөд удаан тогтдог тул машины салонд цэвэрхэн, боловсронгуй мэдрэмжийг удаан хугацаанд хадгалдаг. Whity Musk нь өдөр тутмын хэрэглээнд тохиромжтой бөгөөд сэтгэл сэргээж, тайвшруулах үйлчилгээтэй гэдгээрээ онцлог юм.
"R90" загварын дотоод бүтэц илүү сайжруулагдсан тул үнэрийг илүү удаан, тогтвортой түгээдэг онцлогтой. Хоёр талдаа онгойдог савлагаатай учир хүчтэй эсвэл удаан хэрэглэхийг сонгох боломжтой.
Үнэрний нот
Толгой ноот – Цитрус, ногоон алим
Зүрхэн ноот – Магнолиа, сараана, мэлрэг цэцэгс
Суурь ноот – Нунтаг заар, цагаан заар, амбер
Хэрэглэх заавар:
Алхам 1: Лаазны дээд талыг нээнэ. (стикергүй тал)
Алхам 2: Метал таглааг аваад хуванцар таглааг хийнэ.
Алхам 3: 3-4 долоо хоногийн дараа доод талын таглааг авч, хуванцар таглааг шилжүүлэн хийнэ.
Лаазыг онгойлгохдоо гараа зүсэх эрсдэлтэй тул болгоомжтой харьцана уу.
Share


